Байр, гэр
Нүүдэлчдийн мянган жилийн ухаан, орчин үеийн тав тух
Захиалга хийх, сэтгэгдэл бичихийн тулд бүртгэлдээ нэвтэрнэ үү.
Тав тух, тансаг амралтын төгс сонголт
Бид зочдынхоо хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн гэр, байшин, зочид буудлын өрөөний сонголтыг санал болгож байна. Орчин үеийн тохижилт, тав тухтай орчин, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой хосолсон өрөө бүр таны амралтын мөчийг илүү үнэ цэнтэй болгоно.
Нүүдэлчдийн гэр
Монгол уламжлал, орчин үеийн тав тухын зохицол
Монгол гэрийн үндэсний хэв маягийг орчин үеийн тав тухтай хослуулсан 19 цомцог гэрт байгалийн сайхныг илүү ойроос мэдрээрэй. Гэр тус бүр агааржуулалтын системтэй дотроо ариун цэврийн өрөө душтэй.
Нордик загварын
Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх үнэ цэнэтэй мөчүүд
Гэр бүл, дотнын хүмүүстэйгээ хамтдаа амарч, аз жаргалтай дурсамж бүтээхэд зориулагдсан тохилог орчиныг бид бүрдүүлсэн. Байгалийн үзэсгэлэн дунд байрлах гэр бүлийн нордик загварын 5 байшин нь хувийн орон зай, дулаан уур амьсгал, тав тухыг нэг дор бүрдүүлж, хамтдаа өнгөрүүлэх мөч бүрийг онцгой болгоно. Байшингууд дотроо 00, душ, гал тогооны өрөөтэй.
Стандарт
Байгалийн үзэсгэлэн дундах тансаг амралт
Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг тольдох цэлгэр цонх, ая тухтай зочид буудлын стандартын дагуу тохижуулсан 8 өрөөтэй. Амар тайван уур амьсгал нь таны аялал, амралтыг онцгой мэдрэмжээр дүүргэнэ.
Түгээмэл асуулт
Тийм. Бүх гэр, өргөө халуун устай хувийн угаалгын өрөөтэй.
Үгүй. Давхар эсгий бүрээс, шалны халаалт, уламжлалт зуух гэрийг хасах 30 хэмд ч дулаан байлгана.
Гэр бүлийн гэр зургаан хүн багтана. Морь унах, сур харвах хөтөлбөр хүүхдэд тусгайлан зохион байгуулагдана.
Ирэх 14:00-аас, гарах 11:00 хүртэл.